Sunday, December 18, 2011

Шалгалт: Гадаад орнуудын төрийн эрх зүй

Уг шалгалт 2 асуултаас бүрдэнэ.


Асуулт 1.
1. Англи-Саксоны болон Ром-Германы эрх зүйн бүлийн орнуудын төрийн эрх зүйн түгээмэл ба онцлог шинжүүд

2. Холбооны болон нэгдмэл улсуудын төр, эрх зүйн түгээмэл ба онцлог талуудын тухай

3. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын гол үзэл санаа, орчин үе дэх хэлбэржилтүүдийн тухай

4. Парламентын нэг ба хоёр танхимт тогтолцоо, тэдгээр дэх эрх мэдлийн асуудал

5. Гүйцэтгэх засаглал, түүний хяналт ба импичмент

6. Хууль тогтоох засаглал, түүнийг байгуулах болон түүний шийдвэр гаргах хувилбаруудын тухай

7. Шүүх эрх мэдэл ба засаглал хуваарилах онол

8. Парламентын засаглал, түүний хувилбарууд

9. Ерөнхийлөгчийн засаглал, түүний хувилбарууд

10. Хаант засаглал, түүний хувилбарууд

Жич: Жишээ, баримтаар баяжуулж, үндэслэж яривал сайн болно!


Асуулт 2.
Та бүхний “Бие даалт 2”-оор сонгон авч ажилласан улс орнууд дахь:

Засаглал хуваарилалтын асуудлууд, төрийн болон эрх зүйн оновчтой болон оновчгүй шийдлүүдийн тухай, Монгол улсад нэвтрүүлэх туршлага, сургамжийн тухай тухайлсан орны онцлогоос үүдэн гарсан асуулт байна.


Амжилт, сайн бэлдэцгээгээрэй! ;)

No comments:

Post a Comment